Рашаан нь цахиурын хүчил, азотын агууламжтай, 0.46 г/л эрдэсжилттэй 69 градусийн халуунтай, DH 8.86, ЕН-10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм. Цагаан сүмийн голын хөндий, рашааны орчинд дөрөвдөгч галавын хурдас их бөгөөд эргэн тойрон зүлэг хучсан хувирмал занар чулуун сайр дотороос рашаан оргилно. Энэ рашаан нь зүрх судас, элэг цөс, бөөр ходоод гэдэс, эмэгтэйчүүд, нүд чих, яс үе мөч, мэдрэлийн өвчин, арьс харшил, ядаргааг анагаахаас гадна хүний биеийн арьсыг зөөлөн увидастай. Рашааны дээд халуун нь 60-75 хэм байдаг. Мөн элэг, ходоод, цес дотрийн өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаантай.
Рашаан ашигласнаар ямар үр дүнд хүрэх нь 2 шатны ажиллагаанаас хамаарна.
Рашаанаар үйлчлүүлж байгаа хүн хоол ундаа тохируулах, ямар төрлийн рашаан хэрэглэхээ зөв сонгох, рашааны халуун хүйтнийг өөрийн биеийн байдалд тохируулах, бие махбодоо өөр усаар норгохгүй байх, даарч хөрөхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй байдаг. Гам хийх хугацаа рашаанд орох хугацаатай адил бөгөөд хурц хоол хэрэглэхгүй, хүнд ажилд зүтгэхгүй, архи дарс хэрэглэхгүй даарч хөрөхгүй байхаас эхлээд өөрийн биед аль тааламжтай тавлаг нөхцлийг хангаж байхыг хэлж байгаа юм.
Рашаанд орох үеийн рашааны дулаан 36 градус хүртэлх хэмжээнд байх нь зөв боловч биеийн зовиурын байдлаас болж өөрчилж болно. Рашаанд орсноор хүний биед физик нөлөө өгөөд зогсохгүй, химийн нөлөө үзүүлдэг тул рашаанаа аль болох цалгиулж үсчүүлж булхалгүй, хөдөлгөөн багатай суух хэрэгтэй. Рашааны түвшинг аюулхайгаас дээш гаргах шаардлагагүй. Рашааны бие махбодид үйлчлэх нөлөө нэлээд удаан хугацаанд болдог тул дээр дурьдсан гамын хугацанд рашааны үйлчилгээ үргэлжилж байгааг марталгүй санах нь чухал.
Рашаанд орох хоногийн тоо, рашаанд суух хугацаа, хэдэн удаа суухыг биеийн байдлаас шалтгаалөн өөр өөрөөр тогтооно. Мэдээж мэргэжлийн эмчийн зөвлөгөө чухал. Ном судар ардын аман ярианд уламжилснаар 21 хоног орох нь илүү чухал бөгөөд
1дэх 2 хоногт -арьс дэвтдэг,
2 дахь 2 хоногт -арьсны нүх сүв нээгдэнэ,
3 дахь 2 хоногт -рашаанд арьсанд бүрэн нэвчиж эм болдог гэж заасан байдаг.
Рашаанд нэг удаа суух хугацаа 15-20 минут байх ба 15-20 удаагийн суултыг нэг бүрэн эмчилгээнд тооцдог. Рашаанд ороход бичил бодисууд арьс салст бүрхэвчээр дамжин хүний биед орно. Цаашдаа цусанд орж эд эрхтэнд нөлөөлснөөр хялгасан судсууд тэлэгдэн үйл ажиллагаа нь идэвхижиж, цусны гүйдэл түргэсч захын судаснуудад цус арвидаад бие махбодид дахих хувиарлалт бий болно. Ингэхэд хүний зүрхний цохилт аажуурч, ачаалал хөнгөрөн цусны даралтын хэмжээ багасна. Энэ үед амьсгал уужирч гүнзгийрэх ба цус хүчилтөрөгчөөр баяжин, бие махбодид бодисын солилцооны явц идэвхждэг.
Рашаан нь эд эсийн тэжээл, нөхөн төлжилт, шарх сорвины хөрсжилтийг түргэсгэх, мэдрэлийн судлын гэмтлийг төлжүүлэхэд нөлөөлдөгөөс гадна хүнд металууд (мөнгөн ус, хар тугалга, висмут зэрэг) -ын архаг хордлогийг цэвэршүүлэх үйлчилгээтэй.
Жарантайн рашааны 60 булгийг ашиглан 60 гаруй өвчнийг анагаах уламжлалд тулгуурлан дараах өвчинд рашаан уухыг, рашаанд орох эмчилгээтэй хослуулан хэрэглэээд үр дүнд хүрч байна.
"ЖАРАН ЦАГААН" жуулчны бааз нь хуучнаар Жарантайн буюу одоогийн Цагаан сүмийн халуун рашааны дэргэд 80-120 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай бааз нь сүүлийн үеийн тав тухтай, шинэлэг дотроо нойл душтэй цомцог гэр, монгол гэр, дүнзэн байшин зэрэг орчин үеийн шийдлээр тохижуулсан 5 төрлийн халуун хүйтэн бассейн нойл душ саун ая тухтай орчинтой. Мен хөхүүрийн айраг, цагаан гүүний саам, цагаан идээ, нэрмэл архи, мэргэжлийн тогоочийн амт чанартай монгол европ хоолоор мэргэжлийн баг хамт олон үйлчилж байна.
Эрт дээр үеэс Монголчууд бид шүтэж ирсэн рашаануудын нэг бөгөөд Өгөдэй хаан, Халхын Их Богд өндөр гэгээн Занабазар, Эрдэнэ зуугийн гэгээнтнүүд зэрэг түүхийн суут хүмүүс ууж, халуун рашаанд сууж бие сэтгэлийн эрч хүчийг олохоос гадна өвчин хуучид тустайг олон жилийн туршид батлаж ирснээр Жаран төрлийн өвчинд сайн Жарантайн рашаан гэж хүндэтгэн өнөөг хүртэл дээдлэн тахиж ирсэн түүхтэй. Манай орны байгалийн үнэт баялаг, ард түмэн бидэнд байгалиас заяасан их өв хөрөнгө бол төрөл бүрийн халуун, хүйтэн рашаанууд билээ. Энэ баялаг өвийг хүн ардын эрүүл мэндийн төлөө туйлбартай ашиглаж чадаагүй байсан. Халхын сайн рашаануудын тэргүүлэх бүлэгт багтах Жарантай рашааныг тохижуулан ашиглах талаар санаачлага бага тавьж байсан, төв замаас хол, Архангай, Өвөрхангай хоёр аймгийн дөрвөн сумын зааг нутагт оршдог байсан нь бидний анхаарал татаж энэхүү гайхалтай рашааны анагаах чадварыг олонд таниулах үйлсэд ханцуй шамлан орсон билээ.
Гадаад, дотоодын хүндэт үйлчлүүлэгчдэдээ ая тухтай байдал, цэвэр цэмцгэр байдлыг хангахаар боловсон ариун цэврийн өрөө, халуун хүйтэн устай шүршүүрийг бүрэн ажиллагаанд оруулсан.
Зочлон ирсэн та бүхнийг хөхүүрийн айргаар угтаж, захиалгат хоол & галын наадам зохион байгуулах зэргийг захиалгаар үйлчилж байна. Мөн олон төрлийн амтат Cocktail-р үйлчлэх Cocktail-House ажиллаж байна.
Архангай аймаг, Хотонт сум, Цагаан сүмийн халуун рашаан ЖАРАН ЦАГААН жуулчны бааз